CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын археологичид анх удаа Египетэд ажиллаж байна

11-30-2018 13:06

Эртний фараонуудын нутаг гэгддэг Египетийн алдарт Луксор хот дахь Карнакийн сүмийн цогцолбор газарт судалгаа, малтлага хийх хятад археологичдын ажил өчигдөр буюу 11-р сарын 29-нд албан ёсоор эхэллээ. Хятад, Египет археологичдын хамтарсан баг уг цогцолборын Монту сүмийн туурийг судлах аж. Энэ нь хятад археологичид Египетийн нутагт ажиллах анхны тохиолдол болж байна.
Хятадын багийн ахлагч Жя Шяобин Монту сүмийн туурийн өмнө болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү хамтын ажиллагаа нь онцгой чухал болохыг тэмдэглээд “Египет, Хятад хоёр улс хоёулаа эртний соёл иргэншилтэй, хэдэн мянган жилийн түүхтэй. Египет нөхдийн маань дэм тусаар манай хамтарсан багийн ажил үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Олон арван жилийн турш судлаачдын гар хүрээгүй, аялагч жуулчдад хаалттай байсан Монту сүмийн туурийг хятад археологичдоор судлуулах эл төсөл нь өнгөрөгч 10-р сард Египетийн Эртний дурсгалын яам, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжиж буй аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100