CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

900 сая хүн “Алипэй” ашиглаж байна

11-30-2018 14:41

 Хятадын холбоо харилцаа, амьдралын хэв маягийг тав тухтай болгоход чиглэсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Алипэй” цахим талбарт одоогоор 900 орчим сая хүн нэгдсэнийг “China Daily”  онцолжээ. Цахим төлбөр тооцооны хамгийн дөхөм хэрэгсэл гэж хэрэглэгчдэд үнэлэгддэг “Алипэй”-г зөвхөн Хятадад төдийгүй, олон улсад ч ашиглаж болно. Санхүү, бизнесийн “Ант” группийн технологийн энэхүү тавцанг хэрэглэгчдийн тоо энэ оны есдүгээр сарын байдлаар 700 сая орчимд тоологдож байсан юм. “Алипэй” системээр төлбөр тооцоо хийдэг хүмүүсийн олонх нь “Таобао”, “Алибаба” зэрэг онлайн худалдааны талбарт бараа худалдан авахдаа ашигладаг юм.
Нөгөө талаар, уг төлбөрийн системийг ашиглан гүйлгээ хийдэг дэлгүүр, үйлчилгээний газруудын тоо огцом өсөж, 40 саяас давж байна. “Алипэй”-гээр төлбөр, гүйлгээ хийдэг газрууд 40 орчим орны 80 гаруй онгоцны буудалд байгаа нь уг үйлчилгээ илүү даяаршиж, олон улсын зах зээлийг хамарч байгааг харуулж буй хэмээн ажиглагчид онцолжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100