CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цахим спортын хамгийн том тэмцээн Шанхайд болно

11-30-2018 13:01

Олон улсын ес дэх удаагийн “The International” наадам буюу Дота-2 тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх жил Шанхай хотод зохиогдохоор болжээ. “The International” нь дэлхийн хамгийн том цахим спортын тэмцээн аж. Уг тэмцээн Хятадад төдийгүй Ази тивд анх удаа болох гэж буй нь энэ юм. Хятад дахь Дота-2-ын гол оператор “Төгс ертөнц” компанийн мэдээлснээр тэмцээнд олон улсын 18 баг оролцох бөгөөд шагналын нийт сан 30 сая ам.доллар байх гэнэ.
Хятадын “WingsGaming” баг 2016 оны “The International” наадамд түрүүлж, дэлхийн аваргын цом, 9.1 сая ам.долларын мөнгөн шагнал хүртэж байжээ. Тус улсын цахим спортын зах зээл энэ онд 88 тэрбум юань буюу ойролцоогоор 13 тэрбум ам.долларын ашигтай байсан бол ирэх хоёр жилд энэ дүн дээр 35 тэрбум юань нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100