CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Сяоми” ухаалаг сууцанд хөрөнгө оруулна

11-29-2018 13:24

“Сяоми” корпорацийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Лэй Чун өнгөрсөн лхагва гаригт Бээжинд болсон зохион бүтээгч нарын уулзалтын үеэр хүний амьдралын ая тухыг хангасан, байгаль орчинд ээлтэй орон сууц бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулна гэдгээ мэдэгджээ. Шведийн “Икеа” групп, технологийн салбарт тэргүүлэгч компаниуд хамтран зохист, ухаалаг хэрэглээнд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст хүргэхээр ийн ажиллахаар шийджээ.
Дэлхий даяар байгаль орчинд ээлтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, технологийн дэвшилд суурилсан орон сууц, гэр ахуйн хэрэгсэл, бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд ихэд анхаарч байгаа бөгөөд “Сяоми” корпораци, “Икеа”-тай хамтарснаар зөвхөн Хятадын зах зээлд бус, цаашлаад дэлхийн зах зээлд ч хүч үзэхээр төлөвлөж буйг энэхүү уулзалтын үзэр онцолж байсныг “China Daily” мэдээлэв.
Дашрамд өгүүлэхэд, гэр ахуйн барааны “Икеа” дэлгүүрт өнгөрсөн аравдугаар сараас эхлэн худалдаалагдаж буй гэрэл, гэрэлтүүлгүүд “Сяоми” брэндийн үйлдлийн системтэй холбогдон ажиллах боломжтой болсон бөгөөд тухайлбал, хүмүүс гэрлээ асааж, унтраахдаа гар утасныхаа тохиргоог хийгээд товчлуур дарахад л хангалттай. 2010 онд байгуулагдсан “Сяоми” групп ухаалаг гар утас, таблет, гэр ахуйн цахилгаан барааны томоохон үйлдвэрлэгчийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100