CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

1000 жилийн настай бичээс 59.2 сая ам.долларын үнэ хүрлээ

11-29-2018 13:20

 XI зууны үеийн нэрт зураач, уран бүтээлч Сү Шигийн бүтээсэн чулуу, модыг дүрслэн  уран бичлэг “шигтгэсэн” бичээсийг Хонгконгийн Кристигийн  дуудлага худалдсаныг 463.6 сая хонгконг доллар буюу  59.2 сая ам.доллараар нэрээ нууцалсан хүн худалдан авсан тухай “China Daily” уламжиллаа. Хятад сонгодог уран зураг, уран бичлэг бүхий бүтээлүүдээс одоогоор хамгийн өндөр үнээр зарагдсан зургуудын нэг нь энэ болж байгааг судлаачид онцолж байна.
“Мод, чулуу” нэртэй энэхүү бүтээл нь 26Х50 сантиметрийн хэмжээтэй, Сүн гүрний үеийн нэрт уран бүтээлч Сү Ши (1037-1101) зурсан бөгөөд үүгээрээ Хятадын уламжлалт зургийн түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн хэмээн үнэлэгддэг.
“Тайвшрал, нам гүмийг мэдрүүлэх хулсны мөчир, хачирхалтай хэлбэр бүхий чулууг санамсаргүй, хааш яаш гэмээр таталган зурж, уран бичлэгээр бичсэн энэхүү зураг цайвар, бараан өнгүүдийг зохируулан дэглэснээрээ урлаг судлаачдын анхаарлыг ихэд татдаг” хэмээн Сүн гүрний үеийн дөрвөн алдартай бичээсийн нэгийн талаар хэлсэн   шүүмжлэгч, судлаачдын үгийг “China Daily” эш  татжээ. Сү Шиний хэд хэдэн бүтээл Бээжинд, Хятадын үндэсний уран зургийн музейд хадгалагдаж буй.
Дашрамд өгүүлэхэд, Сү Шиг амьдралынхаа сүүлчийн хагасыг цөллөгт өнгөрүүлсэн агаад яруу найраг, уран бичлэг, уран зураг, анагаах ухааны салбарт олон сод туурвилыг үлдээсэн юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100