CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадууд Танзанид номын сан барьж өгчээ

11-29-2018 15:47

 Хятадын Засгийн газар Танзани улсын хамгийн том хот болох Дар-эс-Салаамд тусламжаар номын сан барьж өгчээ. Хятадын тал энэ сарын 27-нд албан ёсоор Дар-эс-Салаам их сургуульд номын сангаа хүлээлгэн өгсөн байна. Тус тусламжийн барилгын нийт талбай 20 мянган ам метр аж. Номын сан, Күнзийн институт, Хятад-Танзаний соёлын харилцааны хүрээлэн гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Түүнчлэн номын сан нь 18 мянган ам метр бөгөөд  800 мянган номтой байхаар төлөвлөн барьсан байна. Мөн нэг дор 2100 хүн ном уншиж, үйлчлүүлэх боломжтой гэнэ.
Сонирхуулахад, Танзани улс нь дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд 1880-1919 онд Герман, 1919-1961 онд Их Британийн колончлолд байжээ. Танганьика ба Занзибар хэмээх хоёр улс 1964 онд нэгдсэнээр Бүгд найрамдах нэгдсэн улсыг байгуулан, нэрээ Бүгд найрамдах Танзани улс болгон өөрчилсөн байна. Тус улс нь ердөө 50 гаруй жилийн түүхтэй юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100