CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхайн “ногоон виз” авахад илүү хялбар боллоо

11-29-2018 13:30

 Гадаадын өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдэд Шанхай хотод байнга ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх зөвшөөрөл авах үйл явцыг илүү хялбар болгож эхэлж байна. Шанхайд хотод амьдарч, ажиллах мэргэжилтнүүд одоо онлайнаар мэдэгдэл бөглөх болсон нь өмнөхөөс илүү хялбар, дөхөм болжээ. Шанхайн болон Хятадын хэмжээнд танигдсан гадаад мэргэжилтнүүд “crj.police.sh.cn” цахим хуудсанд хандахад л хангалттай бөгөөд ажлын гурван өдрийн дотор орших суух зөвшөөрлийг нь ажлын байр, гэрт нь хүргэж өгөх аж. “Шанхайг технологи, инновацийн төв болгох зорилгын дагуу өндөр ур чадварт гадаад мэргэжилтнүүдийг олноор ажиллуулах, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангахын тулд ийм арга хэмжээ авч байна” хэмээн холбогдох албаныхан онцолсныг “China Daily” уламжлав.
Гадаад мэргэжилтнүүдэд орших суух, ажиллах зөвшөөрөл олгох үйл явц Хятад даяар олон шаттай, олон төрлийн бичиг баримт, гэрчилгээ шаарддаг, удаан хугацаагаар хүлээх тохиолдол ч гардаг. Тухайлбал, оршин суух зөвшөөрөл авахын тулд албан оффист өөрийн биеэр мэдүүлгээ хүргэж өгөх, ярилцлаганд орох, ажлын долоо хоногийн дараа өөрийн биеэр очиж зөвшөөрлөө авдаг байсан юм.
Гадаад мэргэжилтэн, өндөр ур чадвартай хүмүүсийг ажиллуулах, оршин суух зөвшөөрөл олгох ажлыг хөнгөвчлөх ажил 2015 оноос эхэлсэн бөгөөд Хятадад “Шанхайн ногоон виз” хэмээгддэг зөвшөөрлийг Нобелийн шагналт эрдэмтэд, уран бүтээлчдэд олгодог болсон юм. Тухайлбал, 2002 онд химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн, Швейцарийн эрдэмтэн Курт Уэтрих оршин суух зөвшөөрлөө ийн авч, Шанхайн технологийн их сургуульд багшилж байна.
Нөгөө талаар, байнгын оршин суух зөвшөөрөлгүй ч ажил эрхэлж, амьдарч буй гаднын иргэдийн тоо өссөөр байгааг мөн цагдаагийнхан онцолжээ. Одоогоос хоёр жилийн өмнө Хятадад байнга оршин суудаг гадаадын 1576 иргэн байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ үзүүлэлт 163 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100