CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Төвдийн анагаах ухааны арга” соёлын биет бус өвөөр бүртгэгдлээ

11-29-2018 15:43

Хятад улс “Төвдийн анагаах ухааны арга”-аа албан ёсоор НҮБ-ын соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан байна. Өчигдөр Мавритий улсын нийслэл Порт-Луйс хотноо болсон НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын комиссын 13 дугаар ээлжит хурлаар энэ талаар хэлэлцжээ. Ийн Хятадын талаас санал тавьсаны дагуу “Төвдийн анагаах ухааны арга”-ыг НҮБ-ын ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн аж. Ингэснээр Хятад улсын 40 төсөл ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвтэй холбоотой жагсаалтад багтаж байгаа аж. Эдгээрээс 32 нь соёлын биет бус өвийн төлөөллийн, долоо нь яаралтай хамгаалах, нэг нь онцгой жагсаалтад оржээ. 
Сонирхуулахад, үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд нөгөө талаар дэлхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага юм. Тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын түвшинд танин мэдүүлж, хадгалж хамгаалах, сэргээн амилуулах, түгээн дэлгэрүүлэх нь хамгийн чухал байдаг. Харин Төвдийн анагаах ухаан нь байгалийн гаралтай эмчилгээний аргууд болон олон зууны туршлагад үндэслэсэн өөрийн онцлог эмчилгээний уламжлалтай гэнэ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100