CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрдэнэ шишийн сүрлээр барьсан төөрдөг байшин

11-29-2018 15:53

Саяхан Хятадад нэгэн сонирхолтой төөрдөг байшин баригдсан байна. Тодруулбал, тус  байшинг эрдэнэ шишийн сүрлээр барьжээ. Хэбэй мужийн Чанли шяний нэгэн тосгонд тариалангийн талбайд барьсан уг байшин 10 мү газрыг хамарсан байна. Олон жуулчид тус газрыг нүдээр үзэхийн тулд зорин ирж байгаа аж.
 Эрдэнэ шишийн сүрлийг ашиглан ийн төөрдөг байшин хийсэн нь олон хүний анхаарал татаад зогсохгүй сонирхолтой шийдэл болж чаджээ. Хятадад эрдэнэ шишийн тариалал их байдаг төдийгүй эрүүл мэндэд тустай хүнсэнд тооцогддог. Эрдэнэ шишээс 10 мянга гаруй бүтээгдэхүүн гарган авч болдог тул хүнс, тэжээл, техникийн үнэт таримал гэж үздэг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100