CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

99 настай эмч

11-28-2018 12:55

 Өдгөө 99 нас хүрч буй ч эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, эрдэм шинжилгээний ажлаа хийсээр яваа нүдний эмчийн талаар “China Daily”  онцолжээ. Хэнан мужийн Жэнжөү хотын их сургуулийн эмнэлгийн нүдний эмч тэрбээр долоо хоногийн таван өдөр, бүтэн цагаар ажиллахын сацуу залуу олон мэргэжилтэнд зөвлөх, чиглүүлэх үүргээ амжилттай биелүүлж яваа хүндэт профессор ажээ. Эрүүл мэндийн салбарт 70 гаруй жил зүтгэсэн пофессор Жан Сяофаныг үндэстэнд үлгэр жишээ үзүүлэхүйц хүнээр 2017 онд тодруулж байсан юм.
Тэртээх 1939 онд анагаах ухааны сургуульд элсэж, 1945 онд эмнэлэгт туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн Жан Сяофан бүх л насаараа ямар нэгэн байдлаар суралцаж, төрөлх эмнэлэг, Хятадын анагаах ухаан түүхэн хөгжлийг нүдээр харсан нэгэн бөгөөд Хятад-Японы дайны хүнд хэцүү үед ч хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байсан тухайгаа сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100