CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Гурван настай “тогооч”

11-28-2018 13:07

 БНХАУ-ын Сычуань мужийн Лэшан хотод оршин суудаг гурван настай хүү хэн нэгний тусламжгүйгээр өөрөө ногоо худалдан авч, хоол бэлдэн хийж байгааг харуулсан бичлэг интернэт хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татаж байгааг Хятадын “Өдрийн сонин” цахим хуудсандаа мэдээлжээ. Хоолны бэлдэцээ сонгох, ногоогоо хэрчих, хийх үйл явцдаа ихэд нямбай, нухацтай ханддаг хүү цэцэг, ургамал ч бие даан саванд суулган үрслүүлж байгааг энэхүү бичлэгт харуулсан байна.
Хүүгийн чадвар, санаачлагатай, чамбай байдлыг олон хүн сайшааж, бахархаж байгаа бол бага насны хүүхдийг хөдөлмөрлүүлж байна гэж эцэг эхийг нь буруутгах нь олон гарч байгаа юм. Ийн буруутгаж байгаа хүмүүст хандан хоол хийхийг хэн ч түүнд тусгайлан заагаагүйг ээж нь тайлбарлаж буй. Хүүг нэг нас өнгөрч байхад нь ээж нь гал тогоондоо хоол хийж, түүнийг ирээдүйн “тогооч” анхааралтай ажигладаг байсан аж.
“Гараа зүсчих вий, өөрийгөө гэмтээчих вий гэсэндээ зөвхөн тоглоомон, хуванцар хутга түүнд бариулдаг. Хоол хийх савыг нь ч гэсэн модон, хуванцарыг сонгож тоглуулдаг байлаа. Төдөлгүй өөрөө аар саар ажил, тухайлбал өндөг шарахад ч юм уу тусалж эхэлсэн” гэж ярьжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100