CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хөгжил дэвшил

Анатомийн хичээлийг эможи ашиглан зааж байна

11-28-2018 13:01

 Онлайн харилцааны сүлжээнүүдэд өргөн ашигладаг, хараад л таних дүрсүүдийг хүний биеийн бүтцийг заахдаа ашигладаг нэгэн багшийн тухай “China Daily” онцлон хүргэж байна. БНХАУ-ын Сычуань мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн багш Хуан Чао ийм арга ашиглах нь хичээлийг улам сонирхолтой, амьд, зааж буй зүйлсийг оюутнууд илүү хурдан хүлээж авна гэж үзэж буй.
Жишээлбэл, хүний хүзүүний ясны хэлбэрийг сайтар ажиглавал, бидний өдөр тутам харилцахдаа ашигладаг, сэтгэл хөдлөлийн төлвийг заадаг дүрс буюу эможитэй төстэй байгааг харж болно гэж тэрбээр ярьж байна. Нулимсаа гартал инээж буй дүрс нь хүзүүний ястай төстэйг ашиглан ийн зааж байгаа нь оюутнуудад ч таалагдаж байгаа аж.
Хуан Чао багш одоогоор 180 гаруй оюутанд анатомийн хичээл орж байгаа бөгөөд “Хичээлийг ойлгомжтой болгохын тулд интернэтээр эможи хайх, тэднийгээ хэрхэн хичээлтэйгээ уялдуулах вэ гэдэгт ихэд анхаардаг. Ер нь өдөр тутмын амьдралдаа байнга олж хардаг, нүд, чихэнд хоногшсон зүйлтэй нь холбон тайлбарлахад оюутнууд илүү хурдан тогтоож, хялбар ойлгодог” гэж ярьжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100