CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Испанид төрийн айлчлал хийж байна

11-28-2018 11:40

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Мадридын олон улсын нисэх онгоцны Баржас буудалд газарджээ. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Испанийн Засгийн газрын гишүүд, удирдлагууд халуун дотноор угтан авлаа.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Испанийн засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Тэрбээр, “Хятад, Испани хоёр орны харилцаа эртний түүхтэй. 2000 гаруй жилийн өмнө, эх газрын торгоны зам эртний нийслэл Чан-Ань хотыг Испанийн Таррагона хоттой холбожээ. 400 гаруй жилийн өмнө, хоёр тал тэнгисийн торгоны замаар хоорондын арилжаа худалдаагаа хөгжүүлж байсан сайхан уламжлал бий. 1973 онд хоёр орон дипломат харилцаа, 2005 онд, стратегийн түншийн иж бүрэн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа хөгжлийн шинэ үе шатанд шилжсэн юм. Одоо хоёр орон хөгжил өөрчлөлтийн чухал үедээ байгаа тул харилцаагаа гүнзгийрүүлж, уламжлалт найрамдлаа бататган, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөж, хамтдаа хөгжих нь та бидний ашиг сонирхолд нийцэх бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд тустай юм” гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100