CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Испанийн Ван зургаадугаар Филипптэй уулзав

11-28-2018 11:52

 Хятад улсын дарга Ши Жиньпин Мадридын Сауза ордонд Испанийн Ван Филипп VI-тэй уулзав.
Ши Жиньпин, “Ван Филипп VI таны урилгаар үзэсгэлэнт сайхан Испани улсанд айчилж байгаадаа машид баяртай байна. 2005 онд, стратегийн түншлэлийн иж бүрэн харилцаа тогтоосноор хоёр орны харилцаа хөгжин дэвжиж, улс төрийн итгэлцэл нэмэгдэж бүх салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрэхийн хэрээр иргэд хоорондын харилцаа ч өргөжиж байна. Хятад Испанийн харилцаа одоо түүхийн хамгийн оргил цаг үедээ ороод байна. Цаашд Хятад Испанийн харилцааны ирээдүйд итгэл төгөлдөр байна. Би БНХАУ-ын даргаар улран сонгогдсоноос хойш Европ дэх анхны айлчлалаа Испанаар эхлүүллээ. Мөн Европ-Латин Америкийн айлчлалаа Испанаар эхлүүлж байна. Хоёр орны нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны цаашдын ирээдүйд амжилт хүсэж байна” гэв.
Хятад улс Испанитай үндсэн ашиг сонирхол болон олон улсын чухал асуудал дээр харилцан ойлголцож дэмжин туслах болно. Талууд "Нэг бүс Нэг зам" төслийн хүрээнд арилжээ худалдаа, аялал жуулчлал, гурав дахь зах зээлийг ашиглах зэрэгт хамтран ажиллаж Хятад Испанийн стратегийн түншийн иж бүрэн харилцааг шат ахиулан, хоёр орны иргэдэд бодит ашиг тус хүртээхийг чухалчилж байгаа мөн тэрбээр ярьсан юм.
Ван Филипп VI, “БНХАУ-ын даргын Испани дэх төрийн айлчлалыг халуун дотноор угтаж байгаагаа илэрхийлье. Испани Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна. Испанийн Ван /Жон Карлос-I/-ын Хятад улсад хийсэн анхны айлчлалын 40 жилийн дурсгалт ой мөн тохиож байна. Испани улс Хятадтай тогтоосон нөхөрсөг харилцаа хамтын ажиллагаагаа ихэд эрхэмлэдэг. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бие биеийн үндсэн ашиг сонирхол болон олон улсын чухал асуудал дээр харилцан ойлголцож дэмжсээр ирсэн. Талуудийн хичээл зүтгэлээр стратегийн түншлэлийн иж бүрэн харилцааг улам ахиулна гэдэгтээ итгэл төгөлдөр байна. Бодит үр дүнтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, олон талт ажил хэрэгт ойголцол зохицуулалт хийж Европ-Азийн харилцаанд хувь нэмрээ оруулахын төлөө байна” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100