CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өөрчлөлт нээлтэд хувь нэмэр оруулсан 100 хүнийг төрийн шагналд тодорхойллоо

11-27-2018 15:36

БНХАУ-ын өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдлын бодлого хэрэгжиж эхэлсний 40 жилийн тэгш ойг тохиолдуулан тус улсын эрх баригчид салбар салбартаа тэргүүлэгч, төрийн энэхүү бодлогыг үр дүнтэй хэрэгжихэд зохих хувь нэмэр оруулсан 100 хүнийг шагнаж урамшуулахаар эхний байдлаар сонгож аваад байна. Тэдний дунд эрдэмтэн, судлаач, эдийн засагч, намын гишүүн, төрийн албан хаагч, үйлдвэрийн ажилчин, хувиараа бизнес эрхлэгч гээд олон хүн багтжээ.
Өөрсдийн орон нутгаас нэр нь тодорсон дээрх 100 хүнийг Коммунист намын Төв хорооноос хэд хэдэн шат дамжлагаар нягталж үзэх аж. Харин энэ хүмүүстэй холбоотой иргэдийн саналыг энэ сарын 30-ны өдөр сонсож, тухайлан хэлэлцэхээр болжээ.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100