CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцэхийг уриаллаа

11-27-2018 15:50

 Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод энэ баасан гаригт эхлэх Их 20-ын чуулганаар дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар нухацтай хэлэлцэж, Парисын тунхагийн заалтууд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарал хандуулахыг БНХАУ олон улсаас хүслээ. Тус улсын Уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ши Жэнхуа “Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20 орны эрх баригчид энэ асуудлаар нэгдсэн нэг байр суурьтай байх нь Парисын тунхаг болон НҮБ-ын 2030 он гэхэд бодит ажил болгохыг зорьж буй Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн онцолжээ. Энэ нь ирэх 12-р сарын 14-нд Польшийн Катовиц хотод болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний чуулганыг угтсан чухал алхам байх болно гэдгийг ч тэрбээр тэмдэглэсэн байна.
БНХАУ бол Парисын тунхагийн дагуу хүлэмжийн хийн хэмжээгээ дотоодын түвшинг бууруулах амлалтаа биелүүлж, зорьсон төвшиндөө хамгийн их дөхөж буй Их 20-ийн гурван орны нэг юм. Нөгөө хоёр нь Бразил, Япон улсууд билээ.
Хятадын Экологи, байгаль орчны яамнаас саяхан гаргасан дүн мэдээнд дурдсанаар тус улсын нүүрстөрөгчийн бохирдлын хэмжээ өнгөрсөн оны байдлаар 2005 оныхоос даруй 46 хувиар буурчээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100