CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

1980-аад оны алдарт цуврал кинонууд

11-27-2018 15:20

 (1979-1988)
БНХАУ-ын өөрчлөлт, шинэчлэлийн 40 жилийн хугацаанд хүмүүсийн улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүсийн амьдрал, урлагт асар олон өөрчлөлт бий болсон билээ. 1978 онд Хятадын төв телевизийг үүсгэн байгуулснаас хойш 1981 онд анхны цэргийн сэдэвт олон ангит кино “Дайсныд 18 жил хоригдсон нь” үзэгчдийн хүртээл болж байжээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятадын кино, телевизийн салбарт өөрчлөлтийг авчирч чадсан, үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийд танигдаж амжсан цуврал киноны тухай та бүхэндээ танилцуулж байна.
 “Чу Люсяны домог”

дарлагч баячуудаас эд хөрөнгийг нь авч, ядууст тараадаг  Чу Люсян баатрын тухай өгүүлэх Тайванийн энэхүү цуврал кино үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн бүтээлээр удаа дараа шалгарч, адил нэрт уран сайхны кино, видео тоглоомууд ч олноор гарсан.
Дэлгэцэнд гарсан он: 1979
Найруулагч : Ван Тяньлин
Жүжигчид: Адам Чэн, Чю Энжи

Шанхайн наран шарлагын газар
 Дорнын “Загалмайлсан эцэг” хэмээн алдаршсан Хонконгийн энэхүү олон ангит кинонд та бидний сайн мэдэх жүжигчин Чо Юн Фат гол дүрийг бүтээсэн билээ. 
Дэлгэцэнд гарсан он : 1980
Найруулагч: Чю Чун Кеунг
Жүжигчид: Чо Юн Фат, Чю Энжи

Дайсныд 18 жил хоригдсон нь

Эх газрын үзэгчдийн хүртээл болсон цэргийн драм төрлийн уг олон ангит кино нь Хятадын телевизийн түүхэнд шинэ үеийг авчирсан гэж судлаачид үнэлдэг, хамгийн олон үзэгчтэй бүтээл билээ.
Дэлгэцэнд гарсан он: 1981
Найруулагч: Ван Фулинг 
Жүжигчид: Жан Линвэн, Жан Жяюү

Хайр, Хүсэл
Хонконгийн олон ангит драм нь хайр сэтгэл, гэр бүл,  хүн хоорондын харилцааг харуулсан хамгийн алдартай цувралуудын нэг гэгддэг.
Дэлгэцэнд гарсан он: 1982
Найруулагч: Жонни К
Жүжигчид: Ван Минчуан, Цэ Инь

Кондорын баатруудын домог
Адал явдалт, уянгын төрлийн энэхүү олон ангит киног Юн Жиний гурамсан романаас сэдэвлэн 59 ангитайгаар бүтээсэн юм.
Дэлгэцэнд гарсан он: 1983
Найруулагч: Жонни К
Жүжигчид: Вон Феликс, Юн Барбара

 

И Чэнь Мэй
 Тайванийн хамгийн алдартай уянгын цувралуудын нэг энэхүү бүтээл нь дүр бүтээсэн жүжигчдийнхээ уран бүтээлийн замыг нээж өгсөн гэгддэг агаад  орчин үеийн хувилбарыг нь 2000 онд дэлгэцэнд гаргасан.
Дэлгэцэнд гарсан он: 1984
Найруулагч: Лу Ленсенг
Жүжигчид: Си-Шун Жонни Көү, Шэн Хай-Юнг

Жи Гун
 Сүн улсын үеийн аман зохиолын дүрээс сэдэвлэн бүтээсэн инээдмийн, зөгнөлт төрлийн энэхүү цуврал Эх газрын үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авч байсан бөгөөд цувралын шинэ ангийг телевизээр гарах үед томоохон хотуудын гудамж эзгүйрдэг байсан гэж хошигнодог.
Дэлгэцэнд гарсан он: 1985
Найруулагч: Гэ Жан 
Жүжигчин: Юу Бэнчан

Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл

 Мин улсын үеийн алдарт зохиолуудын нэг “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл””-ээс сэдэвлэн бүтээсэн энэхүү цуврал алдартай, олонд хүрсэн гэдгээс гадна урлаг судлаачид, кино шүүмжлэгчдийн хувьд судлагдахуун болж чадсан бүтээл юм.
Дэлгэцэнд гарсан он: 1986
Найруулагч: Ян Чэ
Жүжигчид : Жан Чиньлай, Чи Жонгрюй, Ма Дэхуа

Улаан асрын зүүд
Бээжинд, төв аялгаар бүтээгдэж, Шанхай, Кантон аялга руу орчуулан Хятад даяар дэлгэцэнд гарсан уг цуврал Хятадын уран зохиолын нэг онцгой туурвилыг сайхан хөгжим, хувцаслалт, уран сайхны өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр дэлгэцэнд буулгасан гэдгээрээ Хятадын кино урлагийн түүхэнд хувь нэмрээ оруулсан бүтээл ажээ.
Дэлгэцэнд гарсан он: 1987
Найруулагч: Ван Фулинь
Жүжигчид: Оуян Фэнчян, Чэнь Сяосю, Дэн Чэ

Мартахын аргагүй чанар
 1975 онд Тайваньд үзэгчдийн хүртээл болсон уран сайхны киноны дэлгэрэнгүй хувилбарыг найруулагч Лю Лили телевизийн олон ангит бүтээл болгож байжээ. Уянгын драм төрлийн олон ангит кинонуудын эрэмбэд Хятадад дээгүүр байрт жагсдаг энэ бүтээлийн япон хувилбар ч бий.
Дэлгэцэнд гарсан он: 1988
Найруулагч: Лю Лили
Жүжигчид: Хан Чин, Лю Хсюхуа

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.vom
Шинэ мэдээ
860010-1116160100