CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын нутгаас чулуун зэвсгийн үеийн “Дэвшилт технологи” олдов

11-26-2018 15:48

 Австралийн археологичид Хятадын баруун өмнөд хэсгийн Гуйжөү мужийн нутаг Чяньши тойргийн нэгэн агуйгаас 170-80 мянган жилийн өмнөх үед хамаарах 2000 гаруй багаж, зэвсэг олжээ. Энэ нь одоогийн Хятад нутагт аж төрж байсан Чулуун зэвсгийн үеийнхэн өрнөдөөс чулуун зэвсэг авчирдаг байсан гэх өмнө нь тогтоод байсан түгээмэл ойлголтыг эвдэж буй юм.

 Австралийн Вуллонгоны их сургуулиас танилцуулсан судалгааны дүнд онцолсноор дээрх багажууд хүний чулуун багаж, зэвсэг хийж эхэлсэн үеийн гурав дахь үед хамаарах, археологичдын III Загвар хэмээн нэрийддэг бүлэгт багтах хэлбэр, хэмжээтэй гэнэ. Ийм загварын чулуун багажууд нь урьдаар бэлдсэн томоохон чулуунаас хагалж авсан, ирмэг хүрээг нь сайтар засаж янзалсан, тухайн цагийнхаа дэвшилт технологи гэж болох зэвсгүүд байдаг аж. Археологичид өмнө нь Хятадын нутгаас зөвхөн II Загвар, IV Загварын бүлэгт хамаарах чулуун зэвсгүүд олж байсан бол энэхүү шинэ олдворууд эл хоёрын завсрын үеийн, өмнө нь тодорхойгүй байсан үед хамаарах тул ихээхэн чухал нээлтэд тооцогдож байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100