CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад нөхөртэй Америк бүсгүй Эмили

11-26-2018 16:36

 Америк бүсгүй Эмили Хятадын Шижяжуан хотын хархүү Гуо Ледаотай танилцан, гэр бүл болжээ. Улмаар 2017 онд нөхрөө даган Хятадад ирсэн байна. Өдгөө тэрбээр хайртай хүндээ туслан, боловсролын чиглэлийн ажил эрхэлдэг. Мөн Хятадын уламжлалт төрөл бүрийн соёлд суралцаж буй. Түүнчлэн тэдгээр соёлоо сонирхоод зогсохгүй гүнзгий дурлаж, уран бичлэг, уран зураг, эртний товшуур хөгжим зэрэг нь түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ.
Эмили энэ талаараа “Хятадад амьдрана гэдэг үнэхээр сонирхолтой үйл явдал. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг эрж олохын чацуу Хятадын соёлыг ойлгож мэднэ. Үүгээр зогсохгүй Хятадын олон хоолыг амталж, хайр “дүүрэн” гэр бүлтэй боллоо” хэмээн ярьжээ.
Хятадад өөрчлөлт, нээлт эхэлснээс хойшхи 40 жилийн хугацаанд тус улсад ажиллаж, амьдарч, сурах гадаад иргэдийн тоо жил ирэх бүр нэмэгджээ. Түүнчлэн хятадууд гадаад хүнтэй гэр бүл болох нь ч ихэссэн байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100