CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Дэлхийн мисс-2018”-д 120 гаруй бүсгүй өрсөлдөнө

11-26-2018 16:31

 Ертөнцийн бүсгүйчүүдийн гоо сайхны хэмжүүр гэгддэг 68 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 8-нд шилдгүүдээ шалгаруулна. Тэгвэл энэ сарын 23-нд буюу өнгөрсөн баасан гаригт БНХАУ-ын Хайкоу хотод “Дэлхийн мисс-2018” нээлтээ хийлээ. Энэ удаагийн тэмцээнд 120 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байгаа аж. Тэд Хайкоу хотын үзэсгэлэнт газруудаар аялахаас гадна урлагийн тоглолт, гольфийн нөхөрсөг тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцоно.
Жил бүр дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнтэй, зорилготой бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс”-д манай улс 2005 оноос оролцож эхэлсэн байдаг. Харин энэ жил эх орноо төлөөлж Орхон аймгийн харьяат, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг Э.Энхриймаа оролцохоор болсон. Тэрбээр тус тэмцээнд оролцож буй 14 дэх монгол бүсгүй юм.
Сонирхуулахад, “Дэлхийн мисс”-ийн тэмцээнийг анх 1951 онд зохион байгуулж байжээ.  Анх нэг л удаа зохион байгуулахаар зорьж байсан ч олон хүний хүсэлт гаргаснаар жил бүр хийх болсон байна. Түүнчлэн тус тэмцээн нь хоёр жил дараалан БНХАУ-ын Саньяа хотноо болж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100