CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Голын эргийн дагуух цуврал баримлууд

11-26-2018 15:57

Хятадын Хэбэй мужийн Цан Жүгийн барималч Ван Ган эхнэрийнхээ хамт "Гол гатлагч" хэмээх цуврало баримлын бүтээлээ энэ сарын 25-нд албан ёсоор дуусгаснаа мэдэгдлээ.
Хоёр жилийн хугацаанд тэд хамтдаа 100 гаруй шавар баримлыг урласан юм. Эдгээр уран баримлууд нь Бээжингээс Ханжөү хүрэх татаал усны хоёр эргийн дагуу амьдарч байсан дээр үеийн хүмүүсийн аж амьдралаар сэдэв болгосон цуврал юм. Бээжингээс Ханжөү хүртэлх суваг гол нь Хятадын их Цагаан хэрэмтэй дүйцэх хэмжээний эртний том томоохон байгууламжийн нэг юм. Энэхүү нүсэр том байгууламжийг Хятадын Байлдаант улсын үеэс эхлүүлсэн бол Сүй улсын үед улам төгөлдөржүүлж хожим Юань гүрний үед Бээжин болон Лүө Яныг холбосон түүхтэй. Ийнхүү Ван Ганы эхнэрийнхээ хамтаар уйгагүй урласан "Гол гатлагч" бүтээлээс та бүхэндээ толилуулж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100