CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Х.Мандахбаяр Хятадын төв телевизийн Монгол хэлний салбарын талаар байр сууриа илэрхийллээ

11-26-2018 13:12

БНХАУ-аас зохион байгуулсан “Бүс ба зам” олон улсын хэвлэл мэдээллийн форумд оролцсон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр Хятадын төв телевиз /CCTV/-ийн Монгол хэлний салбарын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Энэ удаагийн айлчлалаараа Хятадын төв телевиз /CCTV/-ийн Монгол хэлний салбарт зочилж ажил үйлстэй нь танилцсандаа их баяртай байна. Дэлхийн хэвлэл мэдээллийн түүчээ болсон энэ өнөр өтгөн их айлд Монгол хэлний тусгай салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа нь хөрш зэргэлдээ манай хоёр орны харилцан ойлголцол, ард түмний итгэлцлийг бэхжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйн зэрэгцээ Хятад улсын хөгжил дэвшил, үйл явдлын тухай найдвартай эх сурвалж бүхий бодит, шуурхай мэдээллийг Монгол улсын уншигчдад хүргэж байгаа нь талархууштай юм. Иймд би Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчийн хувиар Хятадын төв телевизийн монгол кирилл бичгээрх мэдээ мэдээллийн сайт, Фэйсбүүкийн хуудсыг мэдээллийн үндсэн эх сурвалжаа болгон ашиглахыг Монголын сэтгүүлчид болон өргөн олон нийтэд уриалж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг дэмжин ажиллах болно” хэмээн ярив. Энэ үеэр Х.Мандахбаяр дарга тус телевизийн Монгол хэлний салбарын кирилл сайтын хамт олонд МСНЭ-ийн хүндэт өргөмжлөл гардуулж ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Тэрбээр хэлэхдээ, “Дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын нэг болох Хятадын төв телевизийн Монгол кирилл бичгээрх сайтын чадварлаг хамт олны бэлтгэсэн мэдээ мэдээллийг Монгол Улсын уншигчид шимтэн уншсаар удаж байна. CCTV гэх энэ их том айлд монгол хэлээрх мэдээллийн цонх нээлттэй байгаа нь Монгол Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй бөгөөд бид танай телевизийн монгол хэлний салбартай цаашид идэвхитэй хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж найдаж байна” хэмээн онцоллоо. 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100