CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Идэж болох шинэ төрлийн царцаа илрүүлжээ

11-26-2018 15:51

Саяхан Египетэд болсон Биологийн олон талт байдлын олон улсын 14-р их хурлаар Олон улсын шавж хорхой судлал, экологийн төвөөс их хэмжээгээр боловсруулж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлж болох, нэмэлт уургийн эх үүсвэр болохуйц шинэ төрлийн царцаа илрүүлсэн тухай танилцуулсан байна. Кени улсын нутагт элбэг тархацтай, латинаар Scapsipedus icipe гэгддэг мөнхүү царцаа хоёр нүднийхээ хооронд тод шар толботойгоороо ойролцоо төрлийн голио, царцаануудаас ялгарах гэнэ.

Эрдэмтэд уг царцааг идэхэд сөрөг нөлөөгүй гэдгийг хэдийн баталсан ч хэрхэн ихээр нь боловсруулах вэ, амин дэм, шим тэжээлд нь өөрчлөлт оруулалгүйгээр, хүнд амттай сайхан харагдуулахаар яаж хувиргах вэ гэдгийг судалж байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100