CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ам цангавал ус бэлэн

11-23-2018 11:04

Гудамжинд явж байхдаа, эсвэл автобус хүлээх зуураа халуун, хүйтэн ус оочлон суувал ямар вэ. Ийм боломжийг БНХАУ-ын нэгэн хот бүрдүүлжээ. Чончин хотын Бэйбэй дүүрэгт нийтийн ундны усны 36 цэгийг саяхан ашиглалтад оруулсан байна. Эдгээр ундны усны цэгийг явган хүний зам, нийтийн тээврийн төв буудал, спортын ордон, цэцэрлэгт хүрээлэн зэрэг хүний хөдөлгөөн харьцангуй ихтэй бүсэд байгуулсан аж.
Түүнчлэн усны чанарыг Хятадын ундны усны чанарын шаардлагад нийцүүлсэн бөгөөд хотын иргэдийг үнэгүй халуун болон хүйтэн усаар хангах гэнэ. Одоогийн байдлаар Чончин хотын төв хэсэгт хэдийнэ 300 гаруй нийтийн ундны усны ийм цэг байгуулагджээ. Цаашид ч энэ тоо улам бүр нэмэгдэх юм байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100