CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

“Мөнгөний мод”-той хамт оршуулсан булш олжээ

11-22-2018 15:30

Чэндү археологийн дурсгалыг судлах хүрээлэн энэ сарын 15-нд мэдээлэл хийжээ. Тус хүрээлэн энэ оны аравдугаар сард Чэндү хотын Чэнхуа дүүргээс Зүүн Хань улсын эхэн дунд үед хамаарах дөрвөн булш олж илрүүлсэн аж. Тэдний нэгийг нь “Мөнгөний мод”-той хамт оршуулсан байжээ.
Тус газарт археологийн малтлага хийсэн багийн ахлагч Тан Биний танилцуулсанаар, зам барилгын ажил гүйцэтгэх явцад эдгээр булшийг олсон бөгөөд Чэндү археологийн дурсгалыг судлах хүрээлэн аравдугаар сарын 13-наас малтлагыг яаралтай эхлүүлжээ. Урьдчилсан малтлагаар Зүүн Хань улсын эхэн дунд үеийг илтгэх тоосгоор тусгаарласан нийт дөрвөн булш олдсон байна. Тэдгээр булшний гурав нь муу, нэг нь сайн хадгалагджээ.
 Сонирхуулахад, Зүүн Хань улс нь 25-220 оны хооронд оршин тогтнож байсан бөгөөд Хятадын түүхэнд Баруун Хань улсын дараа хаанчилсан төр юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100