CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Шинжааны соёлын өвийг хамгаалах цагаан ном хэвлэгдлээ

11-22-2018 15:41

Шинжааны соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах цагаан ном албан ёсоор хэвлэгдэн гарсныг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Өнөөгөөс 5000 орчим жилийн өмнө Шинжаан Уйгурын өөртөө засах орны нутагт үндэстэн, ястнууд суурьшиж эхэлсэн бөгөөд урт удаан жилийн түүхтэй, соёлын өвөрмөц нэгэн өнгийг бий болгосон тухай цагаан номд онцлон өгүүлжээ. БНХАУ-ын соёл, түүхийн өвд өөрийн гэсэн онцгой байр суурь эзэлдэг Шинжааны өв соёлыг хадгалах, хамгаалахад анхаарлаа хандуулах, дэлхийд таниулахад тус болохуйц цагаан ном танин мэдэхүйн ач холбогдолтойг ч мэргэжилтнүүд онцолж буй.
Сонирхуулахад, Шинжаан Уйгурын өөртөө засах орон нь албан ёсоор 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын бүрэлдхүүнд багтсан бөгөөд тус улсын баруун хойд талыг эзлэн оршдог аж. 2005 оны байдлаар Шинжаанд 21 сая хүн амьдарч байсан бөгөөд Хятад улсад нийт 56 үндэстэн, ястан байдгаас 34 нь тэнд оршин суудаг. Өөртөө засах орны  хүн амын эзлэх тоогоороо хятад, уйгур, казахууд эхний гуравт ордог агаад  мөн энд дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар, орос, дунсян, тузя, жуан, салар зэрэг үндэстэн бий. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100