CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гургуулын ферм байгуулж амжилтад хүрсэн залуугийн түүх

11-22-2018 15:19

Яо Линь энэ жил 30 настай. Тэрбээр 2011 онд их сургуулиа төгссөнийхөө дараа Гүйжоу мужийн Тонрэнь хотод байх Юпин хэмээх Дун үндэстний өөртөө засах шяньд байх төрсөн нутагтаа иржээ. Ийн 70 гаруй мү (1 га газар 15 мү-тэй тэнцэнэ) ой түрээслэн, нүд унагам өнгө алагласан зэрлэг гургуул тэжээж эхэлсэн байна. Гэвч удалгүй технологийн хомсдолоос болж 60 мянга гаруй юаниар худалдаж авсан 700 гургуулийнх нь 500 гаруй нь хөлдөөд үхчихэж. Нэг үгээр хэлбэл, бараг л дампуурчээ. Гэхдээ тэрбээр ингэлээ гээд шантарч, бууж өгөлгүй, гургуулын олон фермд очиж, интернэтээр туршлага судлан, суралцахын чацуу гургуул үржүүлэх ур чадварыг эзэмшсэн гэнэ.
 Яо Линь 2018 оны сүүлийн хагас жилээс тус орон нутгийн захиргаа, холбогдох газруудын тусламжтайгаар технологийн давуу талыг бий болгон,  “Хоршоо+суурин+ядуу өрх” загвараар гургуул үржүүлгийн мэргэжлийн хоршоо байгуулсан байна. Энэ нь тус газрынхаа 140 гаруй өрхийг ядуурлаас гаргах замд хөтөлжээ. Өдгөө түүний зэрлэг гургуул үржүүлгийн суурингийн цар хүрээ 2011 оны 76 мү газраас 120 мү болтлоо томорч, гургуулийн тоо 20 мянгад хүрсэн аж. Мөн Гуанси, Гуандун, Хунан гэх мэт газруудад борлуулж, 2017 оны цэвэр орлого нь л 300 мянган юань хүрчээ.

Яо Линь

 Гургуул үржүүлгийн суурин

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100