CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2022 оны өвлийн олимпд зориулсан шуудангийн марк

11-21-2018 13:57

2022 оны өвлийн олимпын XXIV наадам Бээжин хотноо болно. Тэд бэлтгэл ажилдаа хэдийнэ орсон бөгөөд олон бүтээн байгуулалт хийгдээд эхэлжээ. Тэгвэл саяхан Хятадын Шуудангийн газар “Бээжин 2022 оны өвлийн олимп-Цасны спорт” нэртэй шуудангийн марк гаргажээ. Эл марк нь багцандаа дөрвөн ширхэг бөгөөд өөр хоорондоо ялгаатай нэртэй аж. Тодруулбал, холын зайн цана, уулын цана, биатлон, цанын чөлөөт гулгалт зэрэг юм. Тус маркийг багцаар нь 4.8 юаниар худалдаж байгаа бөгөөд нэгийнх нь үнэ 1.2 юань аж.
 Сонирхуулахад, өвлийн олимпыг зохион байгуулсанаар Бээжин өвөл, зуны олимп болсон дэлхийн анхны хот болж түүхэнд тэмдэглэгдэх юм.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100