CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн зөвлөлийн гишүүд тангараг өргөв

11-21-2018 11:48

“БНХАУ-ын үндсэн хууль” болон "Төрийн зөвлөлийн ажилтнуудын үндсэн хуульд тангараг өргөх дүрэм"-ийн дагуу Төрийн зөвлөлийн 40 хэлтсийн 59 ажилтан Үндсэн хуулинд тангараг өргөжээ.
Энэ сарын 20-ны өдөр Бээжингийн Жүн Нанхайд болсон тус ёслолын даргаа БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян хэлсэн үгэндээ, Үндсэн хуулиа дээдлэн үүрэг тушаалаа биелүүлж үнэнч шударгаар өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай гүйцэтгэж ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө хичээн зүтгээрэй. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист нийгмийн үзэл баримтлал болон ХКН-ын 19-р хурлын шийдвэрийг ажил үйлстээ авч хэрэгжүүлвээс зохино. Улс орны хөгжлийн шинэ хуудсыг бичилцэх үйл хэрэгт нь амжилт хүсье” гэжээ. Төрийн зөвлөлийн Орлогч ерөнхий сайд Хан Жэн, Хү Чүньхуа , Лиү Хэ, Төрийн зөвлөлийн гишүүн Жао Кэжи нар тангараг өргөх арга хэмжээнд оролцов.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100