CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Тэнгисийн хаан” кино Бээжинд нээлтээ хийлээ

11-21-2018 17:58

Warner Bros энтертаймент компаний бүтээл “Тэнгисийн хаан” /AQUAMAN / киноны уран бүтээлчид энэ сарын 18-нд Бээжинд хүрэлцэн ирж нээлтээ хийлээ. Тэд үзэгчидтэйгээ нүүр тулан уулзаж хамтдаа дурсгалын зураг даруулж гарын үсэг зурав.
Нээлтийн үеэр тус киноны хэсгээс үзэгчиддээ сонирхуулжээ. Киноны найруулагчаар Хятад удамтай Австрали иргэн Гү Цирэн /James Wan/ ажилласан бол Jason Momoa, Amber Heard нарын алдартнууд оролцон тоглосон юм. Найруулагч Гү Цирэн тус кинонд тогложээ. Тэрбээр энэ удаа аав ээжийн нутаг Хятад эх орондоо ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Түүний уран бүтээлээс цухас дурдахад, аймшгийн цуврал кино Saw, Dead Silence, Галзуу хурд /The Fast and The Furious/ зэрэг бүтээлд амжилттай ажилласан юм. Харин Jason Momoa 2011 оны дөрөвдүгээр сараас Game of Thrones, Conan the Barbarian зэрэг кинонд тоглож байсаныг та бүхэн юу андах билээ. “Тэнгисийн хаан” киноны талаар найруулагч Гү Цирэн /James Wan/ "Тус киноны зураг авалтыг хамгийн орчин үеийн техник тоног төхөөрөмж ашиглан сүүлийн таван жилийн хамаг сайн технологиор зураг авалт хийсэн" гэдгийг онцоллоо. Энэ оны 12-р сарын 20-нд кино театрын дэлгэцнээ цацагдах “Тэнгисийн хаан” хүлээлт ихтэй байна.

  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100