CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Микки Маусын төрсөн өдрийг тэмдэглэж байна

11-20-2018 13:54

Уолт Диснейн онцгой дүрийн нэг Микки маусын 90 насны “Төрсөн өдөр”-ийг Шанхайн “Дисней” өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Энэ сарын 18-наас эхлэн зохион байгуулж буй цуврал арга хэмжээний хамгийн сонирхолтой нь тус паркад зочилсон хүн бүр Микки хулганы өмсгөл өмсөж аялах бөгөөд тусгайлан бэлтгэсэн Микки маусын том дүртэй зургаа татуулах аж. Тэд Микки маусын хүүхэлдэйн киноны үйл хөдлөлийг дуурайх цэнгээнт шоу нэвтрүүлэг, хөдөлгөөнд оролцож шагнал авах боломжтойгоос гадна тус дүрийг олон нийтэд дахинтаа сануулах бүхий л арга хэмжээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна. Микки маусын төрсөн өдрийн баяр Шанхайд долоо хоног үргэлжлэх юм. Дашрамд сануулахад, Шанхайн “Disney” хүүхдийн парк 2016 оны 6 сарын 1-ээс үйл ажилгагаа эхлүүлсэн билээ.

Үлгэрийн гэмээр энхүү гайхалтай парк  Mickey Mouse-ынхаа ерөн насны ойг тэмдэглэж элхэллээ

Хайртай Mickey минь төрсөн өдрийн мэнд хүргэе

“Disney” парк дахь сюрприз үргэлжилсээр. Удирдаач Mickey Mouse хөгжимчдөө дагуулан ирж хүүхдүүд та бүхэнтэй хамтдаа дуулан бүжиглэх болно

Walt Disney болон MickeyMouse-ийн хөшөөний өмнө зураг татуулах нь Шанхайн хүүхдийн паркад ирсэний тань хамгийн том гэрчилгээ

Нуурын толион дээр хөгжим бүхий усан оргилуур, салютын гайхалтай гэрэл хослон тусаж үлгэрийн гэмээр орчин бүрдүүлжээ

Хэрвээ бяцхан үрс тань өдөржин тоглоод ядарсан бол үдшийг “Disney” зочид буудалд саатан өнгөрүүлж, өдрийн гайхамшигт үйл явдлаа  үргэлжлүүлж болох юм

Орны толгойн хэсэгт байрлах тэнгэрийн элч таныг тавтай нойрсоход нь үнэхээр тус болно. Та ханхүү эсвэл гүнжийн орон дээр байгаа гэдгээ мэдрэх болно

Цэвэр тохитой орон дээр хэвтэнгээ “Disney”-н бүтээсэн сонгодог кинонуудыг гарын аяар солин үзэж болно

Шанхайн “Disney”хүүхдийн паркад таныг гэр бүл, дотно найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100