CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Хятадын хамгийн өндөр борлуулалттай маскууд

11-20-2018 14:08

Улаанбаатар хотод агаарын бохирдол дээд цэгтээ хүрч байгаа эл үед амны хаалтны хэрэглээ эрс нэмэгддэг билээ. Энэ удаа бид Хятад улсад хамгийн өндөр борлуулалттай байгаа амны хаалтуудын талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Дашрамд дурдахад Улаанбаатар хотод агаарын бохирдлын индекс шөнөдөө 483-т хүрч байгаа эл өдрүүдэд Бээжин хотын бохирдлын индекс 87-г зааж байгаа юм. Агаарын бохирдлыг хэмжихдээ 0-50-ыг “Цэвэр”, 51-100-г “Хэвийн”, 101-250-г “Бага зэргийн бохирдолтой”, 251-400-г “Дунд зэргийн бохирдолтой”, 401-500-г “Их бохирдолтой”, 501-ээс дээших үзүүлэлтийг “Хортой” гэж үздэг байна. Ингээд Хятад улсын агаарын чанарын стандартад нийцсэн шилдэг маскуудыг танилцуулъя.
1.Cambridge Mask

Энэхүү маск нь Их Британы армийн хэрэглээнд зориулагдсан. АНУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хүрээлэнгийн N99 стандартыг хангадаг буюу мкг/м3 –ын агаарын бохирдолын 99 хувиас илүү хувиар шүүж чаддаг. АЧИ /Агаарын чанарын индекс/ 151-300 байх үед хэрэглэхэд тохиромжтой. 220 цаг хэрэглэх зориулалттай. Гараар угааж болдог. Хятадын Amazon.cn. сайтаас ойролцоогоор 499 юаниар авах боломжтой.
2.Vogmask

Тус маскийг зүүснээр агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ загварлаг, өнгөлөг байдал нь олон нийтэд ихээхэн таалагддаг. Давуу тал нь микро фиброзын даавуугаар хийсэн бөгөөд хэдэн ч удаа угааж хэрэглэж болно. Сул тал нь чихэвчийг тохируулах тохиргоо байдаггүй ч сунадаг байна. Шүүлтүүрийг солих шаардлагагүй байдаг. 200 цаг хэрэглэнэ. Үнэ ойролцоогоор amazon.cn.n сайтад 235 юань байдаг.

3.idMASK

idMASK өдгөө Хятад улсад маш өндөр борлуулалттай маск юм. Пластик материалтай, хамарнаас дээш давсан өндөртэй тул давхар нүдний шил зүүх боломжгүй маш сайн шүүлтүүртэй маскны тоонд ордог байна. Гадаа орчинд спортоор хичээллэдэг хүмүүст илүү тохиромжтой. Шүүлтүүр нь тусдаа 59 юань байдаг ба 24 ширхэгтэйгээр савлагдсан. Саарал өнгөтэй болсон тохиолдолд шүүлтүүрийг нь сольдог. Үнийн хувьд ойролцоогоор 299 юань. Мөн вичатын албан ёсны борлуулах хаяг нь idMASK юм. Мөн Хятадын хамгийн том худалдааны сайт болох amazon.cn.n –аас авах боломжтой.
4.3М

3М маск танд мэс заслын эмчийг санагдуулж магадгүй. Хамгийн заварлаг бус бөгөөд хямд маскаар тодруулж болох ч энэ маскийг хаанаас ч авах боломжтой. Тэр ч утгаараа өргөн хэрэглэгддэг. Нэг удаагийн хэрэглээ гэдгээрээ давуу талтай. Цардуултай хөнгөн нийтлэг даавуун материалаар хийгдсэн. Үнэ нь ойролцоогоор долоо орчим юань бөгөөд ихэнхдээ гурван ширхэгийг 20 юанийн үнэтэйгээр борлуулдаг.
5.ReSpimask

 Энэхүү маск нь нано-шилэн мембрамаар хийгдсэн. Нян, вирус, манан, тоос, хөгц, мөөгөнцөр гэхчилэнгийн элдэв халдвар, томуу /H1N1 ба H5N1/-ээс найдвартай хамгаална. 3М-тэй адилхан буюу нэг удаагийн хэрэглээнийх. Ойролцоогоор 47,5 юаньд 5-н ширхэгийг JD-ээс авах боломжтой байдаг.
6.MASkin 

MASkin маск нь KN95 итгэмжлэлтэй /KN нь Хятадын стандарт/. Энэ нь мкг/м3 тоосонцорыг үр дүнтэй шүүх чанарын баталгааг амладаг. Мэдрэмтгий шүүгчтэй. 18-40 цаг хэрэглэх заалттай. Бүч нь толгойны бүтэн тойрог хэлбэртэй. Шанаа, хацрын орчимд цусны эргэлтийг саатуулах сул талтай байж болзошгүй ч энэ нь маш өргөн хэрэглээтэй макс юм. 84 юаньд 10-г интернэтийн цахим худалдааны таобао зэрэг сайтаас авах боломжтой.
7.AQblue Plus+ 

 Энэхүү маск нь тоос тоосонцорын 95 хувийг хоёр давхар шүүлтүүрээр шүүдэг. 20 цаг зүүж явах боломжтой. Өдөрт хоёр цаг гадуур явна гэж тооцоход 10 өдөр хэрэглэх боломжтой гэсэн үг юм. Хэрэглэхэд энгийн, эвтэй. Гурван төрлийн хэмжээтэй зарагддаг байна. Ойролцоогоор 169 юаньд 10, 89 юаньд тав, нэг ширхэг нь 19,9 юаниар интернэтийн цахим худалдаагаар зарагддаг.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100