CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын их бүтээн байгуулалтын 40 жилийн ойн үзэсгэлэн нээгдэв

11-19-2018 17:41

Хятад улсын их бүтээн байгуулалтын 40 жилийн ойд зориулсан "Өөрчлөлт нээлт-40 жил " үзэсгэлэн энэ сарын 15-нд нээлтээ хийжээ.
Зургаан хэсгээс бүрдэх тус үзэсгэлэнгийн төв хэсэгт ХКН-ын 11-р удаагийн гуравдугаар хурлаас ХКН-ын 19-р хурал хүртэлх хугацаанд Хятадын улс төрийн амьдралд өрнөсөн түүхэн үйл явдлууд, хурал зөвлөгөөн, удирдагчдын гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ. Тэрчлэн сансар судлалын болон шинжлэх ухааны салбар дахь ололт амжилтуудыг илэрхийлэх “Хувилгаан завь”, Саран дагина, “Бэйдү” хиймэл дагуулын төхөөрөмжүүдийн загвар, далайн гүний шумбагч аппаратууд гэхчилэн онцгой үзмэр ч тавигдсан байна. Жар далаад оны үеийн хүмүүсийн амьдрал тэмцлийг тод томруунаар харуулсан будааны карт, барааны карт, гэр ахуйн эдлэл хэрэгслэл зэргийг ч орхисонгүй. Мөн үзэсгэлэнгийн үеэр тухайн цаг үеийг харуулсан үзмэр, гэр байшингуудын тэр амьд орчинд гэрэл зураг даруулах боломж олгосон нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байв. Үзэсгэлэнд өнгөрсөн зууны дунд үеэс өнөөг хүртэл Хятадын ард түмний эдэлж хэрэглэж ирсэн соёлын хэрэглэгдэхүүнүүд болох пянз тоглуулагч, кассет зэргийн дунд монгол үндэстний нэрт дуучин Тэнгэрийн "Диваажин" кассет ч мөн багтжээ.
1978 оны 12 сард болсон ХКН-ын 11-р удаагийн удааны гуравдугаар хурлаас Хятад улс гадаадад нээлттэй бодлого баримталж дотооддоо их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм.

 

 

 

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100