CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин АПЕК-ийн удирдагчдын хуралд илтгэл тавив

11-19-2018 10:35

Папуа Шинэ Гвиней улсын нийслэл Моресбид болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтад БНХАУ-ын улсын дарга Ши Жиньпин "Цаг үеийн боломжийг ашиглан Ази, Номхон далайн бүсийг хөгжүүлье" сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр уг илтгэлдээ, “Ази Номхон далайн бүс эдийн засгийн даяаршлын аясыг дагаж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг дэмжих зорилт тавин, дэлхий дахины нээлттэй эдийн засгийн чиг хандлагын дагуу, Ази Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны нөхцөл бүрдүүлж, улам өндөр түвшинд   тогтвортой хөгжихийн төлөө хичээн зүтгэх ёстой” гэж онцоллоо. Дэлхийн эдийн засгийн бодлогын томоохон төлөөллүүд болох АПЕК-ийн удирдагчид “Дижитал ирээдүйг холбож, багтаамжтай өсөлтийг биелүүлье” зэрэг   сэдвийн хүрээнд санал солилцон, хамтран ажилласан түүхээ эргэцүүлж, Ази Номхон   далайн бүсийн хэтийн төлөвийн асуудлаар зөвшилцжээ.
  Ши Жиньпин илтгэлдээ, “Бид дэлхий нийтийн нөхцөл байдлыг ойлгож, ирээдүйн чиглэлээ тодорхойлох шаардлагатай. Нэгд, бүс нутгийн эдийн засгийг интеграцчилж Ази Номхон далайн бүсийн нээлттэй эдийн засаг байгуулна. Хоёрт, бүтээлч хөдөлгөгч хүчийг дайчлан, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бэлтгэнэ. Гуравт, дэд бүтцээр холбох сүлжээг боловсронгуй болгож, багтаамжтай, уялдаатай хөгжинө. Дөрөвт, түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын   өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулна гэжээ. 
Талууд 2020 оноос хойших АПЕК-ийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг боловсруулан, эдийн засгийн цогцуудад дижитал, инновацын үр дүнгээ түгээн дэлгэрүүлэх ёстой гэдэгт хуралд оролцсон удирдагчид санал нэгджээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100