CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Папуа Шинэ Гвиней улсад айлчилж байна

11-16-2018 12:28

 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай үүргийн онгоцоор Папуа Шинэ Гвинейн Моресбид газардлаа. Нисэх онгоцны буудалд Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд тэрүүтэй засгийн газрын төлөөлөгчид ёслол төгөлдөр угтан авав. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Хятад улстай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын орнуудын удирдагчдын уулзалт, АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтад оролцох юм.
Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Папуа Шинэ Гвинейн засгийн газар, ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг ерөөв. Тэрбээр: “Дипломат харилцаа тогтоосон 42 жилийн турш Хятад, Папуа Шинэ Гвиней хоёр улс харилцан бие биенээ хүндэтгэж, хамтран ажиллаж, найрсаг нөхөрлөсөөр ирлээ. БНХАУ-ын хөгжил дэвшил Папуа Шинэ Гвиней зэрэг Номхон далайн арлын орнуудад түүхэн боломж олгоосой хэмээн би хүсэж байна. Энэ удаагийн айлчлалаар Папуа Шинэ Гвинейн удирдагчидтай хоёр орны хөгжлийн хэтийн төлвийн талаар нухацтай ярилцана. Мөн дипломат харилцаа тогтоосон арлын орнуудын удирдагчдын хамт шинэ цаг үеийн хамтын ажиллагаа, хөгжлийг ахиулах томоохон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж хоёр улсын ард түмний сайн сайхан амьдралын төлөө Хятад улс ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх юм. Папуа Шинэ Гвиней АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалтыг зохион байгуулах асуудлыг Хятад улс дэмжиж, холбогдох талуудтай хамтдаа уулзалтыг бүрэн дүүрэн амжилтад хүргэхээр хичээн ажиллаж буй нь Ази, Номхон далайн бүс болон дэлхийн эдийн засгийн хөгжилд оруулж буй бидний үүрэг хариуцлага гэж ойлгож байна” хэмээн ярьжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100