CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Сингапурын Ерөнхийлөгчтэй уулзав

11-15-2018 14:32

 БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 14-нд Сингапурын ерөнхийлөгчийн ордонд Халима Якобтой уулзсан байна.
Ерөнхий сайд Ли Кэчян Суингапурын Ерөнхийлэгч Халима Якобт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Хятад Сингапур хоёр орон бол далай тэнгисээр хиллсэн, соёлын ойр дотно хэлхээ холбоотой, хоёр орны ард түмний зузаан найрамдалтай билээ.  40 жилийн өмнө удирдагч Дэн Сяопин Сингапурт айлчилж, хоёр орны удирдагчид Хятад Сингапурын харилцааны тулгын чулууг тавилцаж байсан сайхан түүх бидэнд бий. Хятад улсын өөрчлөлт нээлтийн бодлогыг Сингапур ямагт дэмжиж маш идэвхтэй хамтран ажиллаж тирсэн. Хоёр орон нөхөрсөг уламжлал, дээд хэмжээний уулзалт, иргэдийн харилцан ойлголцол, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд ирээдүйд энэ харилцаа улам өргөн хүрээг хамтрах болно гэдэгт бид итгэдэг. Энэ нь хоёр орны иргэдийн ашиг сонирхолд нийцэж байна. Хятадын тал Сингапуртай хоёр орны харилцааг шинэ цаг үед улам ихээр баялагжуулан хөгжүүлэлэхэд бэлэн байна” гэжээ.
Ерөнхийлөгч Халима Якоб “40 жилийн өмнө Хятад улс өөрчлөлт нээлтийн аянаа эхлүүлсэн нь өнөөдрийн Хятад улсын их хөгжлийн гараа болсон билээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд тодоор илэрч байна.  Сингапур Хятад хоёр орны харилцаа шинэ гарааны үед ирсэн. Цаашид хоёр орны харилцаа, дээд хэмжээний уулзалт болон олон салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх болно. Ерөнхий сайд Ли Кэчяны энэ удаагийн айлчлалаар талууд чөлөөт худалдааны салбарт арваад гэрээ бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааны тавцанг өргөжүүллээ. Энэ бол хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан онцгой үйл явдал юм” хэмээн онцлов .

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100