CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

8 сая хүнийг өвлийн спортод “донтуулах” зорилт тавьжээ

11-15-2018 17:48

 Хятад улс 2022 оны өвлийн олимпийг угтан цас мөсний спорт сонирхогч, хичээллэгчдийн тоог 8 саяд хүргэх зорилт тавьжээ.
Энэ ажлынхаа эхлэл болгож Бээжингийн өвлийн спортын Чи Ди төвд энэ сарын 18-нд Цасны наадам хийх гэж байна. Энэ нь Бээжингийн оршин суугчдын тав дахь удаагийн Цасны баяр юм. Бээжин хотын захиргаа, Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дэмжлэгээр Нийслэлийн биеийн тамирын газар, дүүргүүдийн захиргаа хамтран зохион байгуулах энэ удаагийн Цасны наадам ирэх оны 4-р сар хүртэл буюу өвлийн саруудад үргэлжлэх аж. Өвлийн спортын төрлүүдийг иргэдэд сурталчлах, нийтийн биеийн тамирт уриалах, тэдний спортын боловсролыг дээшлүүлэх зорилготой ийм төрлийн арга хэмжээнүүдийг 2022 он хүртэл тасралтгүй явуулсны үр дүнд 8 сая хүнийг өвлийн спортод “донтуулна” хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100