Жэн Чуаньгуаныг АНУ-аас баривчлан авчирлаа
11-15-2018 14:26
БНХАУ-ын авилгын хэргээр шалгагдаж байгаад АНУ-д оргон зайлсан А зэрэглэлийн сэжигтэн Жэн Чуаньгуаныг хуулийн дагуу баривчлан авчирлаа.
Өчигдөр болсон энэхүү хэрэг явдлыг Хятад Америкийн хууль хяналтын холбогдох байгууллагууд хамтран шийдвэрлэсэн байна. Сэжигтэн Жэн Чуаньгуан албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний авилга зэрэг хэрэгт холбогдсон юм. Сүүлийн жилүүд Хятад улс авилга, овшоор бүст мөнгө хадгалах, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчсөн этгээдүүдийг шалган хариуцлага хүлээлгэж ажлыг эрчимжүүлээд байгаа. Энэ удаагийн баривчилгаа нь үүний нэг жишээ юм.