CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Торгоны замын ажлын хэсгийн хурлууд болов

11-15-2018 16:13

 Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Торгоны замын соёлын судалгааны төвийг байгуулах бэлтгэл ажлын хурал болон Торгоны замын уламжлалт соёлын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2018 оны 11-р сарын 15-ны өдөр Бээжинд эхлэв.

 Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн “Нэг бүс нэг зам”-ын олон улсын оюуны сан, Ази Номхон далайн болон Олон улсын стратегийн хүрээлэн, Үндэстэний утга зохилын судалгааны хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй энэхүү хурал энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх юм. Орос, Унгар, Монгол, Казахстан, Польш, Герман, Финлянд, Япон, Солонгос, Хятад улсын их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг төлөөлж ирсэн 100 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл тавих ажээ.

 Таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нэг бүс нэг зам” санаачлагыг эхлүүлсэн юм. Энэ хугацаанд “Нэг бүс нэг зам” санаачлага нь хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн хамтын ажиллагааны томоохон хөтөлбөр болсон билээ. Ши Жиньпин дарга “Эртний торгоны зам бол зөвхөн арилжаа худалдааны харгуй биш, харин соёлын солилцооны жим байсан” хэмээн онцолсон юм. Энэхүү бодлого, үйл ажиллагааны хүрээ хэмжээг тэлж ард түмнүүдийг итгэлцлийг бэхжүүлж, найрамдал нөхөрлөлийг дэмжиж, харилцан туслалцаж хамтдаа хөгжих зорилгоор Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн салбар байгууллагууд Торгоны замын соёлын судалгааг эрчимжүүлж байгаа ажээ. Үүний нэгээхэн илрэл нь Торгоны замын соёл судлалын хүрээлэнг байгуулахаар зэхэж байгаа явдал юм. Тус хурал нь “Жангар” хийгээд тууль судлалаар гол сэдвээ болгож Торгоны замын соёл судлал, Б.Бүрэнбэхийн туулийн ухаан хийгээд туурвилзүйн агуулгын судалгаа гэх гурван чиглэлээр явагдах юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100