CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шинэ барга баруун хошууны хүүхдүүдэд шагнал гардуулав

11-14-2018 14:55

 Шинэ барга баруун хошууны соёл урлагийн солилцооны төлөөлөгчдийн баг энэ сарын 3-7-ны өдрүүдэд Монгол Улсын Хүүхдийн урлан бүтээх төвийн урилгаар Улаанбаатар хотод болсон “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнд оролцов.

Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиодог бөгөөд Монгол, Хятад, Франц, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад зэрэг улсын уран бичээчид үзэсгэлэнд оролцсон аж. Уг үзэсгэлэнг насанд хүрэгчид ба багачуудын ангилал хэмээн хувааж, Уран зургийн галерей болон Хүүхдийн урлан бүтээх төвд хийв.

Шинэ барга баруун хошууны төлөөлөгчдийн 40 уран бичлэгийн бүтээл тус үзэсгэлэнд дэлгэгдэв. Эдгээр бүтээл нь уг хошууны “Уянга” монгол уран бичлэгийн ангийн 16 хүүхэд дөрвөн цаг зарцуулан бичсэн юм. Үүнд Соргог болон Чандманы “Чингис хааны дэлхийн арван хоёр хамаг” гэсэн бүтээл амжилттай оролцсон тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагнал гарджээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
ӨМ-ын өдрийн сониний монгол хэл
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100