CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс 239 онгоц худалдана

11-14-2018 10:17

Гуаньдун мужийн Жүхай хотноо долоо хоног үргэлжилсэн Олон улсын агаар, сансрын аяллын яармагийн үеэр Хятад улс 239 нисэх онгоцоо зарах амжилттай гэрээ хэлэлцээр хийсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь 12 дахь удаагаа зохиогдож байгаа бөгөөд энэ сарын 6-11-ний өдрүүдэд болсон тус яармагийн үеэр 569 төслийн 21.2 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурсан нь өмнөх жилүүдийн амжилтыг эвдсэн онцгой үзүүлэлт болжээ. Хятадын Олон улсын сансрын яармагийг зохион байгуулах хорооны мэдэгдэж байгаагаар, зургаа хоногийн хугацаанд 43 улс орон, бүс нутгийн 770 гаруй аж ахуйн нэгж, бизнесийн байгууллага, армийн 200 шахам төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож, давхардсан тоогоор 300 мянган хүн үзжээ. Мөн үзэсгэлэнд гадаадын 350 гаруй аж ахуйн нэгж оролцож, хилийн чанадын оролцсон хэмжээ 45 хувьд хүрсэн байна. Яармагийн нээлтэд амжилт хүссэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаанд, “XIX зуунаас хойш асар их амжилтад хүрээд байгаа дэлхийн сансар судлалын шинжлэх ухааны хөгжлийг улам түргэтгэхэд Хятад улс томоохон хувь нэмрээ оруулж хүн төрөлхтөнд шинэ содон бэлэг барихаар хичээж байна” хэмээн онцолжээ. 

Хятадын Олон улсын агаар, сансрын аяллын яармаг 1996 онд анх зохион байгуулагдсанаас хойш худалдаа, технологи, экспог нэгтгэсэн дэлхийн агаарын тээвэр, сансар судлалын дэвшитэт технологийн нэр хүндтэй чуулган болтлоо хүрээгээ тэлсэн билээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100