CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Хятадын сонин хачин

Эртний амьтны ховор үлдэгдлийн нэг-Хөх мөрний дельфин

11-14-2018 15:11

 2 сая 500 мянган жилийн тэртээгээс өнөөдөрт ирсэн эртний хөхтнүүдийн нэг Хөх мөрний далайн гахай хэмээх цэнгэг усанд амьдардаг ховор амьтан өдгөө дэлхий дээр 1000 орчим тоо толгойтой үлдсэн юм. Тэдний зургаа нь БНХАУ-ын ШУА-ын Үхань дахь судалгааны төвд байдаг ажээ. Далайн гахайны энэхүү ховор төрөл зүйл нь Хөх мөрний хамгийн өргөн хэсэг болох Пo Ян, Дүнтин нуур зэрэг цүнхээл газарт амьдардаг байна. Тэдний тоо толгойг бууруулахгүй, өсгөн үржүүлэх талаар Хятадын мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхаарч тусгай тэжээл бордоо өгч, арчлан торддог юм. Хөхнуур муж дахь Түвдийн тэгш өндөрлөгийн мөсөн голоос эх аван баруун өмнөөс зүүн өмнө зүг хөндлөн урсаж төв болон зүүн Хятадын нутгаар дайран Шанхай хотын тушаа Зүүн Хятадын тэнгист цутгадаг, Азид уртаараа нэгдүгээрт ордог Хөх мөрөнд 416 төрөл зүйлийн загас байдгаас 362 нь цэнгэг усных бөгөөд 178 нь эндемик буюу энэ нутгаас өөр хаана ч байдаггүй төрөл аж. Гэвч 65 төрөл зүйл нь нэн ховордож устах аюул нүүрлээд байна. Хөх мөрний амьтдаас ховордож байгаа болон бараг бүрэн сөнөсөн амьтдын тоонд нэгэн зүйл галим, цэнгэг усны далайн гахай, жижиг биетэй хятад гүмбараа матар, зөөлөн хуягт аварга яст мэлхий, дэлхийн хамгийн том аварга гүрвэл зэрэг олон амьтад байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100