Ши Жиньпин Хонконг Макаогийн төлөөлөгчидтэй уулзав
11-13-2018 12:28
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн Хонконг Макаогийн төлөөлөгчдийг Ардын их хурлын танхимд хүлээн авч уулзлаа.
Энэ сарын 12-нд болсон уулзалтын үеэр Ши Жиньпин Хонконг Макаогийн тусгай статус бүхий өвөрмөц давуу тал нь улс орны их бүтээн байгуулалтад орлуулшгүй чухал хүчин зүйл байсаар ирснийг онцолсон юм. Тэрбээр “Хонконг Макаогийн ахан дүүс та бүхэн их Хятадын хөгжил дэвшилд хүчээ өргөсөөр ирсэн. Цаашид эх орныхоо бүтээн байгуулалт болон оюуны салбарт хувь нэмрээ оруулан улам бүтээлчээр хандана гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ.