CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Занданшуулсан муур олдов

11-13-2018 15:13

Египетийн эртний Саккара бунхны булшнуудаас 4000 гаруй жилийн өмнө занданшуулсан муурыг археологичид олж илрүүлсэн тухай BBC мэдээлэв. Мөн булшнуудын нэгнээс мууран бурхны хүрэл баримал гарсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Эртний Египетийн булшнуудаас өмнө нь цох хорхойн хамаатал олонтаа олдож байсан ч муурны мумми олдсон нь анх удаагийнх юм. 2000 жилийн турш оршин тогтносон Египетийн нийслэл Мемфис хотын ойролцоо буюу өнөөгийн Кайраас холгүй орших бүлэг бунхнаас дээрх олдворыг илрүүлсэн байна.  Археологичид мөн өөр нэгэн битүүмжилсэн хаалгыг илрүүлээд байгаа бөгөөд түүнийг ирэх долоо хоногт нээхээр төлөвлөж байгаа ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100