CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Оргилд тэмүүлсэн Оргил

11-12-2018 11:01

 "Эвэртэй туулай" харсан жаалууд
Өнөөдрийн хүмүүсийн ажил амьдрал гар утас, компьютертой салшгүй хамааралтай болжээ. Харин өнгөрсөн зууны 90-ээд онд компьютер гэгч зүйл хүмүүсийн амьдралд  ус агаар мэт хэрэгцээ байсангүй. ӨМӨЗО-ны Жирэм аймгийн Хүрээ хошууны нэгдүгээр сургууль 1997 онд анх компьютерийн өрөөтөй болоход шинэхэн компьютер харсан хүүхдүүд эвэртэй туулай үзсэн мэт хөл хөлсөөн болж билээ. Тэдний нэг нь Оргил.
Хошууны сургууль шинээр нээсэн компьютерийн өрөөндөө сурагчдын гутлын гадуур зоруулалтын гялгар уут өмсүүлэн оруулж байсныг дурсаан тэрбээр яриагаа эхлүүлсэн юм. Оргил одоо Шанхай хотын программ хангамжийн Вэйнин хэмээх томоохон компанид 1000 гаруй мэргэжилтнийг даргалан ажиллаж байна.

“Hello World”
Оргилийн аав нь сумын бага сургуулийн багш, хүмүүжил дэглэмтэй гэр бүлд төрж өссөн тэрбээр бага дунд ангидаа шидэг сурагч болон үнэлэгдэж сурлага сахилгаараа толгой цохиж явжээ. 2003 онд ӨМБИС-д элсэн орж программ хангамжийн мэргэжлээр суралцав. Хичээлийн анхны өдөр "Hello World" хэмээх үсгийг компьтерийн дэлгэцэн дээр программчлан бичих талаар багш нь заажээ. Энэхүү даалгаврыг гүйцэтгэхийн тулд компьютерийн дэлгэцэд хэдхэн команд бичихэд л  хангалтай ч Оргилийн сониуч сэтгэлд энэхүү үйлдэл гүнээ хоногшжээ. Хүссэн зүйлээ компьютерийн дэлгэцнээ бичих нь ийм хялбар гэдгийг ойлгосон хөдөөх хүү тэр дорхноо шинэ мэргэжилдээ шимтэн суралцаж эхэлжээ. Ахлах ангидаа Оргил багштайгаа хамтран программ хөгжүүлдэг болсон байна. Түүний багштайгаа хамт хийсэн Ордосын нүүрсний уурхайн ачих буулгах машиныг бүртгэдэг программ нь удирдлагаас ихэд үнэлэгджээ. Энэ нь түүнд ихээхэн урам болов.

Их хотын иргэдийн эрүүл мэндийн төлөө
Оргил 2008 онд Шанхай хотод анх хөл тавьжээ. Ажил хичээлийг хослуулан арваад жил чармайсны дүнд өнөөдөр Вэйнин компанид 1000 программ хөгжүүлэгчдийг удирдан HIS /Hospital Information System/ хэмээх программыг 5000 гаруй эмнэлэгт туршин хэрэглэж байна. Тус программ нь өвчтний мэдээллийг бүртгэлжүүлэн хадгалж эмч сувилагчийн ажлын ачааллыг хөнгөвчилдөг бөгөөд эмнэлэгт өвчний түүх нээхээс эхлээд эмчлүүлэн эдгэрүүлэх хүртэл бүхий л бүртгэл тэмдэглэлийг хөтөлдөг ажээ. Мөн асрагч сувилагчаа дуудах бүхий л үйлчилгээг хавсран гүйцэтгэдэг байна.
"2000 оноос туршин ажиллуулсан манай программ үргэлж шинэчлэгдсээр өнөөдөрт ирсэн. Нэг эмч өдөрт 200 өвчтнийг оношлохоор тооцооход бид өдөрт 10000 хүнд үйлчилж байна. Бидний өдөртөө хэдэн арван мянга, цаашлаад хэдэн зуун мянган командуудыг нэг бүрчлэн шалгадаг. Энэ бол тоглоом биш хүний амь насанд холбогдох хариуцлага. Нэг команд асуудалтай болоход бүх систер зогсоно. Тийм ч учраас баг хамт олонд тавигдах үүрэг хариуцлага өндөр. Дашрамд дурдахад, манай эхнэр төрөхдөө эмнэлэгт манай багийн программын ашигласан хэрэглэгч. Хүү минь дэлхий ертөнцөд мэндлэхэд энэхүү програмынхаа тусламжтайгаар “Сайн уу” гэж угтсан нь миний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг” хэмээн тэрбээр ярилаа.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100