CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монголын Улсын сэтгүүлчдийн эвлэлийн өргөмжлөлд хариу талархав

11-08-2018 11:10

Хятадын төв телевизийн Монгол хэлний салбарын ажил үйлсийг өндрөөр үнэлж итгэл үзүүлсэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон тус байгууллагад бид талархаж байна.
БНХАУ-аас кирилл монгол бичгээр эрхлэн гаргаж байгаа сайтуудаас манай сайтыг онцлон урамшуулж, хамт олны минь ур чадварыг үнэлэн Талархлын бичиг, өргөмжлөл гардуулахын зэрэгцээ хамтын ажиллагааны санал тавьсан явдалд бид гүнээ мэхийж байна. Хятад монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан итгэлцлийг бэхжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө бид хичээн ажиллах болно. Манай хамт олон Монголын эрхэм уншигчиддаа баталгаатай эх сурвалжтай бодит мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн төлөө чармайх болно гэдгээ энэ дашрамд дурдахад таатай байна. Мөн манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохиож байгааг бэлгэшээн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн ажил үйлсээрээ бодит дэмжлэг үзүүлнэ гэдгээ илтгэн энэхүү хариу талархлыг илгээж байна.  

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100