CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга Шанхай хотын бүтээн байгуулалттай танилцав

11-07-2018 14:58

 Шанхайн нэрийн хуудас алдаршсан 632 метр өндөр цамхаг нь  Хятаддаа нэгд, дэлхийд хоёрдугаарт бичигддэг гайхалтай бүтээн байгуулалтын нэг билээ. 2007 онд Ши Жиньпин дарга Шанхайд ажиллаж байхдаа тус барилгын зураг төслийг өөрийн биеээр баталж байсан түүхтэй. Харин энэ сарын 6-ны өдөр Ши Жиньпин тус барилгын 119 давхарт гарч Шанхай хотын үзэмжийг сонирхлоо. Дорнын сувд, Дэлхийн эдийн засгийн төв, Ян Фү гүүр гээд олон алдартай барилгууд жигдрэн харагдаж байв. Энэ үеэр БНХАУ-ын дарга Шанхай хотын бүтээн байгуулалтыг сонирхохын зэрэгцээ тус хотын их ирээдүйг эргэцүүлэн ярихдаа “Өөрчлөлт нээлтийн 40 жилд Хятад улс түүхэн чанартай хөгжил дэвшил гаргасны нэг жишиг нв Шанхай хот” хэмээн онцолжээ. 
6-ны үүдээс өмнө тэрбээр Хун Кү хороололд хүрэлцэн ирж намын гишүүд иргэдэд хог хаягдлын ангиллын арагчлалыг түгээн дэлгэрүүлж байгаа ажил байдалтай танилцав. Хог хаягдлын ангилах нь иргэн хүн бүрийн үүрэг хариуцлага бөгөөд залуус үүнийг идэвхитэй хүлээн авах нь амьдралаа шинэ соёлоор хөглөж байгаа төдийгүй хүрээлэн буй орчны асуудалд хувь хүний хариуцлага, хувь нэмрээ оруулж буй хэрэг гэж ярилаа. Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Фү Дүн шинэ хороололд ирж хотын менежменттэй танилцав.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100