CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

2019 оны шинжлэх ухааны шилдгүүд тодорлоо

11-06-2018 14:43

2019 оны “Шинжлэх ухааны шагнал” гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 4-нд АНУ-ын Сан Франциско хотод байрлах НАСА-гийн “Ames” судалгааны төвд боллоо. Жилд нэг удаа олгодог тус шагнал нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр шагналын сантай шинжлэх ухааны шагнал юм.

Энэ жилийн хувьд нийт есөн эрдэмтэн нэр дэвшсэн байна. Тэдгээрээс Хятадын эрдэмтэн Жуан Шяовэй, Чэнь Жижянь нар амьдралын шинжлэх ухааны салбарын шагналыг хүртжээ. Үүнээс гадна Хятадын “80-аас хойш” математикч Шү Чэньян “Шинэ үеийн үзэл суртлын математикч” тусгай шагналыг хүртсэн аж.

Сонирхуулахад, “80-аас хойш” гэдэг нь 1980 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хүмүүс юм. Зарим тохиолдолд 1970-аад оны сүүлч үеийнхэн ордог бөгөөд Хятадын өөрчлөлт, нээлтийн дараах залуу үе гэнэ.

 Жуан Шяовэй

 Чэнь Жижянь

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100