CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын олон улсын импортын экспо эхэллээ

11-05-2018 11:55

 Өнөөдөр Шанхай хотноо эхэлж буй Хятадын олон улсын импортын экспод хүрэлцэн ирсэн олон орны удирдагчдыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин гэргий Пэн Ли-Юаний хамт өчигдөр угтан авах ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.
Тэрбээр энэхүү арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, “Шанхай хот бол Хятадын эдийн засгийн хамгийн том төв бөгөөд шинэчлэлийн түүчээ, шинэ үеийн Хятадын нээлттэй хамтын ажиллагааны түүхэн үйл явцын гэрч, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн түүхийг бичиглэгч мөн. Хятадын олон улсын импортын экспо нь Хятадын төдийгүй дэлхийн эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж байна” хэмээн онцолжээ.
Өнөөдөр эхэлж долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү экспод 172 орон ,бүс нутгаас ирсэн 3600 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, уулзан ярилцаж , хамтран ажиллах гэрээ хэлэлцээрт оролцох юм. Мөн тэд дэлхийн эдийн засгийн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах талаар зөвлөлдөж, хамтын хүчин чармайлт, арга бодлого боловсруулах ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100