CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Цаг үе, үйл явдал

Гурван хавцлын усны түвшин 175 метрт хүрэв

11-05-2018 14:09

 Өнгөрсөн аравдугаар сарын 31-ны 13.00 цагийн байдлаар Хятадын Гурван хавцлын усан сангийн усны түвшин 175 метрт хүрчээ. Ийн 2018 оны ус хадгалах туршилтынхаа зорилгыг биелүүлсэн байна. Энэ нь Гурван хавцлын усан сан тасралтгүй ес дэх жилдээ туршилтаар ус хадгалах үүргээ амжилттай гүйцэтгэж буйг илтгэж байгаа гэнэ. Мөн энэ нь өвөл болоод ирэх хаврын эрчим хүчний үйлдвэрлэл, усан тээвэр, усны хангамж, экологийг сайжруулах баталгаа болж өгдөг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100